Уимблдоны финалд тоглох теннисчид тодорлоо
2012-07-06

Английн Лондон хотноо болж буй 16 000 000 паундын шагналын сантай, 135 жилийн түүхтэй Уимблдоны газрын теннисний нээлттэй тэмцээн өндөрлөх тийшээгээ хандлаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд тус тэмцээний номер гурван теннисчин болох Польшийн А.Радванска Германы Керберийг 6 : 3, 6: 3–аар хожиж шувтаргын тоглолтонд оролцох эрхээ авлаа. Харин нөгөө хагас шигшээд тус тэмцээний номер зургаан теннисчин болох АНУ–ын С.Уилъямс Белорусийн С. Азаренког 6 : 3, 7:6 (8:6) - аар буулгаж аван Бямба гарагт аваргын төлөө Польшийн А.Радванскатай тоглохоор боллоо. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд гал гарсан тоглолтууд биднийг хүлээж байна. Дэлхийн чансааг тэргүүлэгч эхний 3 теннисчин хагас шигшээд үлдсэн бөгөөд Новак Жокович (Серб) - Рожер Федерер (Швейцарь) нарын тоглолт олны анхаарлын төвд байна. 1936 онд Их Британий теннисчин Ф.Пэрри Уимблдонд түрүүлснээс хойш 76 жилийн турш талбайн эзэн орны теннисчин түрүүлээгүй хар цувралыг энэ жил Энди Мюррэй (Англи) зогсоож чадах болов уу. Энэ хар цувралаа цэглэхийн тулд эхлээд Жо-Уилфрид Цонга (Франц)–г хожих хүндхэн даалгаврыг биелүүлэх хэрэгтэй болж байна. Э.Баттөр
Shuud.mn
Сонин хачин