Зөвшөөрлийн үнэ 10-20 мянган төгрөг байна
2012-07-06

Наадмаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулахдаа зөвшөөрлийн дагуу байршуулдаг. Тэгвэл эдгээр зөвшөөрлийг харьяа газруудад борлуулж эхэлжээ. Тухайлбал, “А”,”Б” зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ү”-г дүүргүүд дэх Засаг даргын Тамгын газрын үйлдвэр үйлчилгээний хэлтэс, “Ж”-г Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Д” Гадаад харилцааны яам, “М”, “Г” зөвшөөрлийг Замын цагдаагийн газар, дүүрэг дэх Замын цагдаагийн тасгууд дээр олгож байна. Энэ жилийн тухайд “А”-650, “Б”-280, “Г”-2800, “Д”-100, “Ү”-800, “Ж”-200, “М” улаан-3000, “М” ногоон-2500 ширхэгийг автомашинд тараахаар төлөвлөсөн байна. Эдгээр зөвшөөрлийн үнэ 10.000-20.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Мэргэжлийн байгууллагаас баяр наадмын хамгаалалтын орчимд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулахгүй болохыг онцгойлон анхааруулж байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин