Наадмаар цагдаагийн 2799 албан хаагч хэв журам сахиулна
2012-07-09

Энэ жилийн баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагаас 2799 албан хаагч хэв журам сахиулан ажиллах бол 90 гаруй сэтгүүлч наадамчин олонд мэдээлэл хүргэнэ.  Албаны эх сурвалжийн  мэдээллээр бол цагдаагийн байгууллагаас хамгаалалтад гарч ажиллах албан хаагч нарын бэлтгэл хангагджээ. Энэ жил “А”-650, “Б”-280, “Г”-2800, “Д”-100, “Ү”-800, “Ж”-200, “М” улаан-3000, “М” ногоон-2500 ширхэгийг автомашинд тараахаар төлөвлөсөн байна. Мэргэжлийн байгууллагаас баяр наадмын хамгаалалтын орчимд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулахгүй болохыг онцгойлон анхааруулж байна. Дээр  дурдсан зөвшөөрлийг Төв цэнгэлдэх болон Хүй долоон худаг руу зорчих үедээ ашиглана. Харин наадмыг сурвалжлах сэтгүүлчдийн тухайд тусгай мандат, хувцасаар хангагдсан байх ёстой . Баяр наадмын үеэр бөхийн сурвалжлага хийх хүсэлт гаргасан 130 орчим байгууллага байгаа аж. Эдгээр нь бүгд ногоон талбайд орох зөвшөөрөл хүсчээ. Харин албаныхан хэлэхдээ энэ жил 90 сэтгүүлчийг ногоон талбай руу нэвтрүүлэхээр тооцоолсон гэнэ. Түүнчлэн Бөхийн барилдааныг шууд дамжуулах долоон телевиз албан ёсны эрхээ авчээ. Хүй долоон худагт хурдан морины сурвалжлага хийх сэтгүүлч нарт тусгай хантааз тарааж өгнө.  Өмнөх жилүүдэд уралдаж буй морьдыг дөрвөн машин дагадаг байсан бол энэ удаад нэгийг нэмж тав болгожээ. Тус машинд телевизийн зураглаачаас гадна сонины фото сурвалжлагч нар суух эрхтэй аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин