Агаарын бохирдолгүй автобустай болно
2012-07-09

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Төсөлд Монгол Улс нь Азийн хөгжлийн банкнаас 220 сая ам.долларыг зээлэх бол Засгийн газар 57 сая ам.доллар гаргана. Уг хөрөнгөөр Улаанбаатар хотын босоо болон хэвтээ тэнхлэгийн дагуу 64.5 км зам тавьж трамбайг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар тусгажээ. Ингэхдээ Монгол Улс дотооддоо байгальд халгүй цахилгаанд хэмнэлттэй автобус үйлдвэрлэх боломжтой. Жилдээ 50 автобус үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгааг холбогдох албаныхан гаргасан, үүнийг нь зөвшөөрнө гэдгээ Азийн хөгжлийн банкныхан мэдэгдсэн байна. Судалгааны ажлыг ч мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан хийж дуусгасан, хэрвээ УИХ-аас Ерөнхий хэлэлцээрийг дэмжчихвэл бэлтгэл ажил эхлэх боломжтой тухай холбогдох албаныхан онцоллоо.  
Shuud.mn
Сонин хачин
dfgsdfg:
avtobusan dotorkh agaar bokhirdokhgui n' gej oilgoloo. ug n' agaar bokhirduuldaggui avtobus gekh gesen bolov uu.
2012-07-09