Хүй долоон худагт 400 орчим хуушуурын цэг ажиллана
2012-07-09

Хүй 7 худагт гэр барьж хуушуур зарах хүсэлтэй иргэд дүүргүүдийн мэргэжлийн хяналтаас 300 мянган төгрөгөөр зөвшөөрөл авч байна. Энэ зөвшөөрөл нь эгнээ байрнаасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй байгаа аж. Харин өчигдөр оройны байдлаар  Хүй 7 худагт хүмүүс  түрүүлж авсан зөвшөөрлөө өөр хэн нэгэнд мөнгө нэмж худалдаалах болжээ. Нүүрэн талын эгнээнд гэр барьж хуушуур зарах зөвшөөрлийг 500 мянга хүргээд зарчихаж байгаа аж.  Энэ жилийн наадмаар нийт 650 хувь хүн аж ахуй нэгжид хуушуур болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрөл олгосон бөгөөд  эдгээрээс  60 гаруй хувь нь буюу 400 хуушуурын зөвшөөрөл авсан байна. Э.Сувд    
Shuud.mn
Сонин хачин