АНУ-ын Элчин сайд нутаг буцаж байна
2012-07-09

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Эдлтоныг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол гээд бүх салбарт эрчимтэй хөгжиж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэлээд энэ бүхэнд Элчин сайд Ж.Эдлтоны оруулсан хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ. Мөн Элчин сайдын цаашдын ажилд амжилт хүсэв. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохион, энэ хүрээнд талууд олон арга хэмжээ зохион байгуулсан, энэ жил мөн анхны америк хүн Монгол Улсад ирсний 150 жилийн ой болж байгааг Элчин сайд тэмдэглэв. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин