Х.Клинтон: Та бүхний олсон амжилтаар би бахархаж байна
2012-07-09

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Х.Клинтоныг Монгол Улсад тавтай морилохыг уриад түүний энэхүү айлчлал манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, ардчиллыг бэхжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэлээ. Тэрээр ярихдаа “ Эрхэм Төрийн нарийн бичгийн дарга таны манай улсад хийж буй энэхүү айлчлал нь Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойтой давхцаж байна. Энэ хугацаанд бидний харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжсөөр ирлээ. Бид ардчиллыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг ханган,  шударга ёсыг тогтоохыг  зорьж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа нь бидэнд ардчиллыг бэхжүүлэх,  хүний хөгжлийг хангах, дэд бүтэц болон бусад салбарт хөрөнгө оруулах, гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах сайхан боломжуудыг нээж өгч байна. Уул уурхай, технологи, дэд бүтэц, боловсролын салбарт гуравдагч хөршийн зүгээс, тэр дундаа   АНУ-аас оруулах хөрөнгө оруулалт улам бүр өсөн нэмэгдсээр байна.  Бид уул уурхайгаас олох үр ашгийг иргэн бүрт хүртээмжтэй байлгахыг зорьж байна. Бид шударга ёсыг тогтоохын тулд  авилгатай тэмцэж, шүүх хуулийн байгууллагыг шинэчилж байна. Манай улс нээлттэй, ард иргэд нь эрх чөлөөтэй учраас тулгарч байгаа аливаа сорил бэрхшээлүүдийг даван туулж, ардчиллыг бэхжүүлэхэд амжилт олж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Х.Клинтон Монгол Улсад дахин ирж байгаадаа баяртай байна гээд халуун дотноор хүлээн авсан монголын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлэв.  Тэрээр “ Монгол Улсын ардчилал бүс нутагтаа үлгэр жишээ болсоор байдагт бид баярладаг. Хүний эрх, эрх чөлөөг хангах, хуулийг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах нь ардчилсан орнуудын  зорилго билээ. Монгол Улс энэ зорилгодоо хүрэх алхмуудаа амжилттай хэрэгжүүлж байгааг бид үнэлж байна. Ерөнхийлөгч таны хэлсэнтэй би санал бүрэн дүүрэн нэг байна. Удирдагчдын гол даалгавар бол авилгатай тэмцэхэд ард түмнээ зоригжуулах явдал юм. Авлигын эсрэг таны санал , санаачилгууд улс орондоо шударга ёсыг тогтоох үндэс суурь нь юм. Та бүхэн саяхан ээлжит сонгуулиа амжилттай явууллаа. Шинээр байгуулагдах Засгийн газар ард түмний хүсэн хүлээсэн чухал шийдвэрүүдийг гаргаж, улс орноо хөгжлийн шинэ шатанд гаргах төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлнэ гэж итгэж байна. http://www.president.mn/ Саяхан та бүхэн “тэмцэл хийж байж” монголынхоо жинхэнэ динозаврыг эх нутагт нь буцаах үйлсэд  эхний амжилтаа гаргалаа. Одоо нутагтаа байгаа “авлига” гэдэг динозаврыг устгахын тулд тэмцэл хийж байгаа гэж ойлгож байна. Монгол Улсын өмнө сайхан ирээдүй байгаа гэдэгт би итгэдэг. Энэ итгэлийг 17 жилийн өмнө Монголд анх ирэхдээ олж харсан юм. Ард түмэн нь эрх чөлөө, шударга ёсыг хүсдэг, эрч хүчтэй  учраас танай улс богино хугацаанд амжилт олж байна. Та бүхэнд, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд тань хэзээ ямагт туслахад бэлэн байдгаа бид дахин илэрхийлж байна” гэв. Мөн ардчиллыг бэхжүүлж, ил тод байдлыг хангаж, шударга ёсыг тогтооход эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг чухал болохыг санал нэгтэй тэмдэглээд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаархи олон улсын чуулга” үр дүнтэй болж байгааг өндөр үнэлж, харилцан санал солилцлоо.  
Shuud.mn
Сонин хачин
unen shuu shal hudlaa nuhur bsan MAHN-tai sulbeldeed daraa n Galina gej erguu ymiig dagaad yaalaa Uhsen n ner hundiig orgoson doo
2012-10-03
zochin:
Ts. Elbegdorj bol Mongold urid omno baigaagui sain eronhiilogch, sain udirdagch, erch huch duuren hun. Elbegdorj eronhiilogchiig demjdeg. sain udirdagch hun sain yridag uriladag, hiij buteeh husel zorigiig badraadag baih yostoi. manai eronhiilogch eniig mash sain hiij bgaa udirdagch.
2012-07-14
Ямар амжилт вэ:
Сонгуулиа хуйвалдааны аргаар цахим луйвараар хийснийг Моника Левинскийн найз бүсгүй үнэхээр бахархаж байна гэж үү.
2012-07-10
ELBEGEE SAIN BNA ULAM IHIIG HIIJ ARD TUMNIIHEE TULUU ARIUN UILSEE ZORIULAARAA
2012-07-10
Элбэгдорж уг нь бол Энхбаяраас хамаагүй нэр цэвэр хүн шүүдээ. Энхбаяр л энэ албан тушаал худалддаг барьдагийг хэрэгжүүлж, газрын лицензийн оргил үед хаан сууж байсан хүн.
2012-07-10
Ene avgai bidneer daajignaj bn uu daa ain.
2012-07-10
Bi:
Nadad Bol Elbrgdorj taalagdaj bgaa avilgatai sain temtsej bgaa . Elbegdorj yvan changaraad bgaa Mundag eronkhiilogch . buruu zuil er ni khiigeegui tseverkhen eronkhiilogch bgaad bi demjij bgaa urd ni iim avilgatai temtsdeg eronkhiilogch bsan umuu?
2012-07-10
Дашбалбар бол Элбэгдорж шиг болон түүний тоодгорууд шиг хүмүүст эрлэгийн илд байлаа, үнэн шударга, элэг зөөлөн хүмүүст эрийн сайн эрхэм нөхөр байлаа.
2012-07-10
Элбэгдорж бол аугаа их панаалдагч, аугаа их төр хутгагч, аугаа их хонзогногч, аугаа их далд авилгач, аугаа их банк дампууруулагч. Монголд ардчилал байхгүй учраас Хятад генерал Цайхоу Сюй, Америк авгай Хилари нар ирж байгаа юм.
2012-07-10
Элбэгдоржийн панаал яриаг худлаа ярьдаггүй орны хүмүүс үнэн гэж шууд итгэнэ л дээ. Юуных нь амжилт байхав дээ, ард иргэдээ хятадын их өрөнд унагачихаад байгааг мэдэхгүй, дээр нь ядуурал газар авсан, импляц дээд цэгтээ хүрсэн зэргийг манай хоосон амт хэлэхгүй шүү дээ. Элбэгдорж гадны хүмүүсийг хуурч худлаа ярихдаа мэргэшчихээд байгаа хүн.
2012-07-10
ро:
muhliin 20 jil. amjilt baihgui
2012-07-10
Элбэгдоржийн панаал яриаг худлаа ярьдаггүй орны хүмүүс үнэн гэж шууд итгэнэ л дээ. Юуных нь амжилт байхав дээ, ард иргэдээ хятадын их өрөнд унагачихаад байгааг мэдэхгүй, дээр нь ядуурал газар авсан, импляц дээд цэгтээ хүрсэн зэргийг манай хоосон амт хэлэхгүй шүү дээ. Элбэгдорж гадны хүмүүсийг хуурч худлаа ярихдаа мэргэшчихээд байгаа хүн.
chinggis-udgan.blogspot.com:
Аюутугай Мянганд нэг л заяах Мянганд нэг л тохиох Аавын охин Аянга удган Аймшигт үнэнг тоочих үед Алиа салбадайд тооцон Айлгаж цочоох зүрхтэнд Аврал гэж үүрд үгүй Адгийн тамд орших болно Аюутугай
2012-07-10
Dashbalbar bol mongolyn ardchillyg hoish tatsan .bodit amidralyg muu meddeg hun baisaan
2012-07-09
unen shuu shal hudlaa nuhur bsan MAHN-tai sulbeldeed daraa n Galina gej erguu ymiig dagaad yaalaa Uhsen n ner hundiig orgoson doo
Дашбалбар бол Элбэгдорж шиг болон түүний тоодгорууд шиг хүмүүст эрлэгийн илд байлаа, үнэн шударга, элэг зөөлөн хүмүүст эрийн сайн эрхэм нөхөр байлаа.
Elbegdorj bol aguu ih udirdagch! 2 nuurtei taligch oligtoi hun baisan yum bolov uu?harin taligch S.Erdene guai balin hamart enhbayarin tuhai tun onovchtoi todorhoilolt hiisen. herev mongold ardchilal yalaagui baisan bol usa-s iim tom hemjeeni zochin irehgui naisan shuu adgin luivarchin komunistuudaa!
2012-07-09
Элбэгдорж бол аугаа их панаалдагч, аугаа их төр хутгагч, аугаа их хонзогногч, аугаа их далд авилгач, аугаа их банк дампууруулагч. Монголд ардчилал байхгүй учраас Хятад генерал Цайхоу Сюй, Америк авгай Хилари нар ирж байгаа юм.
c:
О.Дашбалбар: Элбэгдорж бол Монголын ард түмний өмнө хамгийн муухай юм хийсэн хүн Нийтэлсэн: 2012-05-08 11:32:54 Монгол улсын төрийн шагналт, яруу найрагч, МУНН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Дашбалбар агсан хэдийгээр таалал төгссөн ч түүний язгуур эх оронч үзэл санаа, хүн чанар нэвт шингэсэн гайхамшигт бүтээлүүдийг Монголчууд одоо ч мартаагүй яваа. Зарим шашины зүтгэлтнүүд түүнийг хувилгаан байсан гэх нь ч бий. Түүний амьд ахуйдаа УИХ-ын чуулганд хамгийн сүүлд хэлсэн үгний хэсгээс дахин нийтэлж байна. 1999 оны 9 сарын 1-ны УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн О.Дашбалбар : “Намайг уучлаарай, бие жаахан муу байна. Цовоо цолгин нас, амьд явах хугацаа маань хэмжээтэй болж байх шиг байна. Эвслийнхэн бол гэмт хэрэгтнүүд гэдийг хэлье. Надад одоо айх юм байхгүй. Ц.Элбэгдорж Зоригийн хэргийг илрүүлэх үйл ажиллагааг таслан зогсоосон буруутан гэдгийг шууд нэрлэж байна. Элбэгдорж бол Монголын ард түмний өмнө хамгийн том, муухай юм хийсэн хүн гэдгийг би шууд хэлье” хэмээж байжээ.
2012-07-09