Гүнгийн авхайн муухай шүд
2012-07-10

Английн хунтайж Уиллиамын гэргий, Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлетоны гоо үзэсгэлэн, хээнцэр байдлыг дэлхий даяараа мэднэ. Тэгвэл АНУ-ын “New Republic” сэтгүүл энэ сарын 12-ны дугаартаа Кейтийн шарласан муухай шүдтэй зургийг нүүрэндээ тавьсан явдалд Британичууд таатай хандахгүй байна. Түүний засвар хийсэн зурагтай хамт Британийн сүүлийн өдрүүд (үйл явдлууд) онцгүй байлаа гэсэн утгатай гарчиг байв. Энэхүү тусгай дугаар Лондонд зохиогдох Олимпийн тэмцээнээс урьтаж гарсан бөгөөд Английн хэд хэдэн уналтын талаар, тэр дундаа хөл бөмбөгийнх нь талаар шүүмж байсан аж. Кейтийн энэхүү муухай зураг британичуудын эгдүүг нэлээд хүргэсэн юм. Учир нь америкчууд англи хүмүүс бүгд шарласан, тэгш бус шүдтэй гэдэг тогтсон ойлголттой байдаг байна. Үүнийг шүүмжилсэн сэтгэгдлүүд уншигчдаас олон ирсэн байжээ. Хүмүүс энэ явдлыг дан ганц Кейтийг доромжлоод зогсохгүй дээдсүүд, бүх британичуудыг доромжилсон явдал гэж үзэх нь олонтаа байлаа. Гэхдээ гүнгийн авхай хуримнаасаа өмнө шүдээ янзлуулсан нь үнэн бөгөөд тэгшлүүлж, цагааруулах үйлчилгээ хийлгэсэн гэнэ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
Гүнгийн авхай гэж орчуулах нь зөв юм уу?
2012-07-10