МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс мэдээлэл хийлээ. Тус эвсэл 2012 оны сонгуулиар УИХ-д 11 суудал авч, бүлэг байгуулах эрхтэй болсон юм.
Тус эвслийнхэн өчигдөр хурлаа хийн бүлэг байгуулахаар болж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томилохоор болсон байна.
Мөн өнөөдрийн хурлын үеэр тус эвслийнхэн Ардчилсан намтай шинэ Засгийн газарт хамтран ажиллахад бэлэн байгаа гэв.
Хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт орсон тохиололд өөрийн намын мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах саналыг тавина. Бусад зүйлс тодорхойгүй байна” гэлээ.
У.Жигүүр