Хүй долоо худаг руу 800 төгрөгөөр үйлчилж байна
2012-07-12

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 78 чиглэлд  их багтаамжийн 654, туслах 25  чиглэлд бага оврын 203, зуслангийн 6 чиглэлд бага багтаамжийн 6, их багтаамжийн 5, нийт 863 автобус үйлчилнэ.

7 сарын 11,12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу, 7 сарын 13-нд хотын дотор жирийн амралтын өдрийн хуваариар үйлчилнэ. Дээрх өдрүүдэд үйлчилгээ өглөөний 8:00 цагаас орой 22:30  цаг хүртэл явагдана.

Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 7 сарын 11,12-нд хотын 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус Мохатма Гандийн гудамжаар явж үйлчилнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдуур буюу Нийслэлийн өргөн чөлөөний шинэ замаас их багтаамжийн 20 автобус Хүй долоон худаг руу явна.

7 сарын 13-нд  МУБИС-ийн баруун талын буюу хойшоо явах автобусны зогсоолоос тус бүр их багтаамжийн 20 автобус, 7 сарын 11,12,13-нд хотын “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр 4 нийт 20, “Хүй 7 худаг” хүртэл  Эмээлт өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл 10, нийт бага оврын 30 автобус үйлчилгээнд ажиллана.

Офицеруудын ордон, 7 буудлаас – Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 1000 төгрөгөөр, 3,4-р хорооллын эцэс,  5 шар, Ханын материалын комбинатаас - Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 700 төгрөгөөр, Төмөр замын буудлаас – Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 300 төгрөгөөр, Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-иас – Хүй долоон худаг хүртэл Их багтаамжийн автобус 800 төгрөгөөр тус тус үйлчилнэ.

"Төв цэнгэлдэх хүрээлэн" хүртэл үйлчлэх бусад чиглэлүүд тухайн чиглэлийн тогтоосон үнийг хэвээр мөрдөн ажиллана.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, гомдол, хүсэлтийг 326352, 321490, 323176 утсаар 24 цагийн турш хүлээн авна.

                                          Нийтийн тээврийн газар

 
Shuud.mn
Сонин хачин