Кети Холмсын охин Леди Гагагийн сурч байсан сургуульд
2012-07-15

Кети Холмс, Том Круз хоёрын салалтын шуугианаас болон охин Сүри нь анхаарлын төвд ороод байсан билээ. "Түүнийг асрамжлах эрхийг хэн авах вэ", "эцэг нь түүнийг  Саентологи хэмээх шашны сургуульд оруулахаар зүтгэж байсан" гэх мэт мэдээнүүд ар араасаа цуварч байсан юм. Хэдийгээр хосууд өнгөрсөн долоо хоногт салалтын асуудалдаа цэг тавин, шийдэлд хүрч, Кети Холмс охиноо асрамжлах эрхийг авсан ч олны анхаарал тэднээс буугаагүй хэвээр л байна. Эх охин хоёр өмнө амьдарч байсан Нью-Йоркийн байрандаа үлдэх бөгөөд Сүриг тэндэхийн хамгийн эртний дан охидын сурдаг католик сургуульд оруулж магадгүй тухай яриа гараад байна. “Sacred Heart” нэртэй уг сургуульд Леди Гага, Парис Хилтон, Кэролайн Кенеди гэх мэт алдартанууд сурж байсан юм. Маш хатуу сургалтын төлөвлөгөөтэй тус сургуульд охин сурах нь батлагдвал охин ирэх ес дүгээр сарын 6-наас хичээлдээ явж эхлэх юм.  Тус сургуулийн жилийн сургалтын төлбөр 38 мянган ам.доллар аж. Сүри охин энэ жил нэгдүгээр ангид орох ба өмнө нь гэрээр сурдаг байжээ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин