Арета Франклин “Америкийн шүтээн”-ийг шүүх хүсэлтэй
2012-07-15

Энэ долоо хоногт “Америкийн шүтээн” шоу Стивен Тайлер, Женнифер Лопез гээд хоёр ч шүүгчээ алдаад амжсан. Гэхдээ оронд нь Soul хөгжмийн хатан хааныг шоундаа нэгтгэх сайхан мэдээ дуулдаж магадгүй нь. Греммигийн 18 удаагийн эзэн, Роллинг Стоун сэтгүүлээс “Бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй дуучин”-аар шалгарсан Арета Франклин уг шоунд шүүгчээр ажиллах хүсэлтэйгээ өчигдөр CNN-д явуулсан и-мейлдээ бичсэн байна. Өдгөө 70 настай Арета удаан хугацааны туршид энэ шоуны фен байсан. Одоо бусад хүмүүсийн адилаар зурагтаар үзэх биш, харин чухал байр суурь эзэлмээр байгаагаа хэлсэн байна. Соул хөгжмийн хатан хаан маань өөрөө ороод зогсохгүй найз дуучин Патти Лабеллийг ч шоунд оруулж болох тухай бодож байгаа гэнэ. Харин тус шоуг явуулдаг “Фокс” суваг одоогоор энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин