Өнөөдөр сурах бичгийг хэвлэж дуусна
2012-07-16

Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах зөвшөөрлийг БСШУЯ-наас  хэвлэлийн газруудтай гэрээ байгуулан олгож эхэлсэн билээ.  2012-2013 оны хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай сурах бичгийг хэвлэж дуусчээ.  Сурах бичгийг өнгөрсөн сарын 1-нээс нийслэл, орон нутагт нийлүүлж эхэлсэн бөгөөд хэвлэх ажил өнөөдөр дуусах юм байна. Харин ирэх сараас худалдаанд гаргахаар болжээ. Ирэх хичээлийн жилд 89 нэр төрлийн 1 315 348 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлэх юм. Үүнээс 27 нэр төрлийн сурах бичгийг шинээр зохиож, 62 нэр төрлийн сурах бичгийг дахин хэвлэх юм байна.
Shuud.mn
Сонин хачин