Лондон 2012 олимпийн бэлтгэлийн эргэн тойронд
2012-07-16

Олимп эхлэхэд арван нэгхэн хоног үлджээ. Бэлтгэл ажил ч шаргуу явагдсаар. Юун түрүүн тамирчид, ажилчид, хэвлэл мэдээллийнхэн, спонсоруудыг Олимпийн тэмцээний байр руу хүргэх тээврийн хэрэгсэл болон доппинг шинжлэх лабораторийг ашиглалтанд оруулах явдал. Мөн энэ өдөр дэлхийн дөрөв дэх хамгийн их зорчигч хүлээн авдаг, Их Британийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Лондонгийн Хитроу нисэх буудал 120 мянган зорчигч хүлээн авна. Энэ нь ердийн үеэс 10 мянган хүн илүү тээвэрлэнэ гэсэн үг юм. Сайн дурынхан тамирчдыг дасгалжуулагч болон галт тэрэг рүү нь газарчилж өгөх юм. Бас нэгэн чухал асуудал бол Олимпийн үеийн аюулгүй байдал. Лондонгийн 2012 Олимпийн комисс энэ талаар олон улсын хамгаалалтын компани “G4S”-тэй 10 мянган хамгаалалтын ажилтан хөлслөнө гэж гэрээ хийсэн байна. Гэхдээ гэрээнд заасан тооны ажилчид явуулж чадахгүй болсноос G4S 280сая паундын 50 саяаас хагацах болж байгаа юм. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин