Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2012-07-17

Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас Хангайн нуруунаас эхтэй Идэр, Богд, Чигэстэй, Буянт голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-90 см нэмэгдэж, Богд гол Улиастай орчмоор үерийн түвшинг 20 см даван хүчтэй үерлэж байна. Түүнчлэн Хэрлэн голын эх, Туул, Ерөө голын адгаар үерийн түвшинг 10-35 см давсан хэвээр байна. Иймд дээрх голуудын дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Shuud.mn
Сонин хачин