Монголбанк 56.8 сая ам.доллар худалдлаа
2012-07-17

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригт тогтмол зохион байгуулдаг. Үүний дагуу өнөөдөр зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд нийт 57.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 56.8 сая ам.долларыг 1342.50 төгрөгийн хаалтын ханшаар худалджээ. Мөн юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлсэн ба Монголбанк валютын дотоодын захын юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин