Иргэний цахим үнэмлэхийг ирэх сард хэвлэнэ
2012-07-18

Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний цахим үнэмлэхийг наймдугаар сарын 1-нээс хэвлэж эхлэхээр болжээ. Тэд долдугаар сарын 10-ны дотор иргэдийн шилжилт хөдөлгөөн хийх өргөдлийг дүүрэг, хорооны нэгжээр дамжуулан хүлээн авсан байна. Тус газрын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар иргэний цахим үнэмлэхийг 64 мянган хүнд олгосон бөгөөд үлдсэн хэсгийг хэвлэхэд бэлэжн болсон гэнэ. Одоогоор нарийн тоог хэлэхэд эрт байгаа ч ирэх есдүгээр сард багтааж олгож дуусгах юм. Нэгэнт шилжилт хөдөлгөөний талаархи мэдээллийг нэгтгэж дууссан болохоор иргэний цахим үнэмлэх  хэвлэсний дараа иргэд мөнгө төлж дахин иргэний цахим үнэмлэх захиалж болох аж. Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин
Аль 1-р сараас эхлээд дараа сарын 1-нээс эхлэн хэвлэнэ олгоно гэсээр байгаад одоо 8-р сарын 1-нээс гэж байх юм Бүртгэлийн газар ажлаа хийж чаддаггүй нэг нотолгоо
2012-07-18