Сарын шилдэг тамирчин тодорлоо
2012-07-18

Монголын Олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн саруудад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ П.Сэрдамба, Б.Сэр-Од, Н.Төгсцогт, П.Лхамдэгд, С.Ням-Очир, С.Мияарагчаа, Какүрюү М.Ананд, Кекүтэнхо Н.Цэвэгням нар "Сарын шилдэг тамирчин”-аар өргөмжлөгдсөн. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сарын шилдгээр БНХАУ-ын Хай Ян хотноо болсон Азийн элсний спортын III наадмаас сагсан бөмбөгийн төрлөөс хүрэл медаль хүртсэн шигшээ багийн тамирчид тодорчээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин