Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны төсвийг нэмнэ
2012-07-19

Засгийн газрын 2008 оны тогтоолоор цэцэрлэгийн хүүхдэд хоол, 2009 оны тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдэд үдийн цай олгож байхаар болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн турш нэмэгдэлгүй явсан бөгөөд сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, цайны төслийг дахин боловсруулсан байна. Мөн 2010 онд баталсан ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг мөн нэмэхээр дээрх төсөлд тусгасан байна. Одоо тус төсөлд  харьяа яамдын саналыг авч Засгийн газарт хүргүүлэх ажил бэлэн болсон байна. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин