Сирийн удирдагчид халдлагад өртжээ
2012-07-19

Сирийн Аюулгүй байдлын зөвлөлийн хурал нийслэл Дамаск хотноо болох үеэр амиа золиослогчийн халдлага болжээ. Ерөнхийлөгчийн хүргэн ах, Батлан хамгаалахын сайд, хямралын багийн ахлагч нар халдлагын үеэр амиа алдаж, Үндэсний аюулгүй байдлын дарга, Дотоод хэргийн сайд нар шархаджээ. Аюулгүйн зөвлөлийг бөмбөгдсөн хэргийн ард Сирийн Чөлөөт Арми болон “Мартир Бригадын эзэд” босогч бүлэглэл байгаа гэж үзэж байна. Сүүлийн гурван өдрийн турш босогчид нийслэл хотын хэд хэдэн хэсэгт цэргүүдтэй тулаан дэгдээсэн ба өөрсдийн ажиллагааг нийслэлийг чөлөөлөх сүүлчийн тулаан “Дамаскийн галт уул” гэж нэрлээд байгаа юм. Сирийн Засгийн газар энэ үйлдлийг "хулчгар алхам" гээд, хэрвээ дарга нарыг хядсанаар Сирийн армийг зогсоож  чадна гэж байгаа бол андуурч байна хэмээн мэдэгдлээ. Гэхдээ босогч бүлэглэл энэ явдлыг ялалт ойрхон байгаатай адилтган үзэж байгаа талаар BBC-ийн сурвалжлагч хэлсэн юм. Аюулгүйн албаны үзэж байгаагаар амиа золиослогч бөмбөгдөгч этгээд Ерөнхийлөгч Башар Ассадын дотоод хүрээллийн гишүүний бие хамгаалагчаар ажилладаг байжээ. НҮБ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан энэ явдлыг буруушаан, Аюулгүйн зөвлөлийг чангахан арга хэмжээ авч цус урсгалтыг зогсоохыг шаардсан байна. Ц.Мишээл            
Shuud.mn
Сонин хачин