“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 270 гаруй иргэн хамрагджээ
2012-07-19

Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Орон сууц, санхүүжилтийн корпорациар дамжуулан иргэдийн хүсэлтийг хүлээн авч, Төрийн банк болон Капитал банкуудаар дамжуулан зээл олгож эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд уг зээлд  270 гаруй иргэн хамрагджээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгогдох зээлийн эрсдлийг гэрээний дагуу банкууд өөрсдөө хариуцаж байгаа учраас нэлээд чанга нөхцөл тавьж байгаа гэнэ.  Тийм  учраас зээлийн шаардлагыг хангаж, зээлд хамрагдсан иргэдийн тоо бага байгааг Төрийн банкны зүгээс хэлж байна.  Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга албан тушаалаа өгснөөр тус банкнаас ирэх байсан үлдэгдэл  мөнгөний эх үүсвэр хэзээ шийдэгдэх нь эргэлзээтэй байгаа аж. Тодруулбал, Засгийн газрын тогтоолын дагуу “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр шийдсэн байна. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгийг Орон сууц, санхүүжилтийн корпорациар дамжуулан банкуудад хуваарилсан гэнэ. Харин үлдэгдэл 30 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэзээ орж ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Тиймээс цаашид “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээл хэвийн үргэлжлэх эсэх нь ч тодорхойгүй байна. Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин
fgh:
ug ni zaluuchuudad mash ih heregtei zeel baigaa yum daa. daanch shalguur ntr ni arai l ondor yum. zaaval davhar zeeldegch ntr baih yamar shaardlagatai yum boloo
2012-07-20
to:
Хулгайч Ху намын шалгарсан арга шүү дээ
2012-07-19
зочин:
тэгнэ ээ тэр .үхсэн элэнцэгийн чинь 100,000 орон сууц.дөнгөж л 270 иргэн.угаасаа л сонгуулийн шоу байсан ш дээ.хаана байна нөгөө өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд өгөх 1 сая төгрөг. хам хум дутуу хагас 660,000.ичих нүүрээ элгэндээ наасан малууд.биднииг тэнэг гэж бодоод байгаа юм байх даа.бид 1 сая төгрөг битгии хэл төгрөг авах баян эх оронтой хүмүүс шүү.харин эх ороны минь тэр их баялаг хэдхээээн гэр бүлийн баялаг болж байгаад гүнээ харамсаж байна.
2012-07-19
to:
Хулгайч Ху намын шалгарсан арга шүү дээ