Сансарын тунелийн зүүн уулзварыг өнөөдрөөс хаалаа
2012-07-20

Сансарын тунелийн зүүн уулзварын замыг өнөөдрөөс эхлэн хаалаа. Энэ уулзарыг есдүгээр сарын 01-нийг хүртэл хааж, нүхэн гарцны хийхээр болжээ. Тодруулбал, Зүүн дөрвөн замаас хойш Сансарын шатахуун түгээх станц хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм. Харин есдүгээр сарын 01-нд автозамын зорчих хэсгийг нээж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулах бөгөөд нүхэн гарцны дотоод засал, гаднах фасадны ажлыг аравдугаар сарын 31 хүртэл гүйцэтгэх аж. Нүхэн гарц нь дөрвөн тал руугаа гарах гарцтай байх юм. Энэхүү ажлыг нэг тэрбум 321 сая төгрөгөөр хийх юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Mongol:
ингээд ийм ажил хийгээд байвал бага насны хүүхэд зам тээвэрийн осолд өртөх нь буурна.Гэхдээ манайх шиг зам дээрх борооний усаа зайлуулж мэдэхгүй улсад гүүрэн гарц нь дээр болуудаа.Гэмт хэрэг булаалт дээрэм гарсан ч ил олны нүдэн дээр.
2012-07-20