Төрийн албаны шалгалтыг анх удаа цахим хэлбэрээр авлаа
2011-10-24

Төрийн албаны зөвлөлөөс Төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтыг тухайн байгууллагын сул орон тоог нөхөх захиалга ирэх бүрт зохион байгуулдаг. Тиймээс  аравдугаар 21-ний өдөр  ЗТБХБЯ, Авто замын газар, Биеийн тамир, спортын газар зэрэг долоон байгууллагаас зарласан 20 сул орон тоонд 97 иргэн төрийн албаны шалгалт өглөө. Энэ удаагийн шалгалтыг анх удаа цахим хэлбэрээр авч байгаагаараа онцлог юм. Энэ хэлбэр нь шалгалт  ил тод, шударга байх боломж олгохын  зэрэгцээ цаг хугацаа, зардал хэмнэж байгаа аж. Шалгалтад тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг  Төрийн албаны зөвлөлийн /www.csc.gov.mn/ цахим хуудсанд байршуулжээ.  Уг мэдээлэлтэй www.csc.gov.mn сайтын "Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц" хэсгийн "Нөөцөөс нөхөх иргэдийн зар" хэсгээр орж танилцах боломжтой юм байна.
Shuud.mn
Сонин хачин