Харүмафүжи гурав дахь удаагаа түрүүлэв
2012-07-22

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээний ялагч 15 дахь өдрийн сүүлчийн барилдаанд шийдэгдлээ. Учир нь их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Харүмафүжи Д.Бямбадорж нар 14 хоногийн турш ялагдалгүй барилдсаар ийм байдал үүсгэсэн юм. Хариуцлагатай энэхүү барилдаанд Ама (монголчуудын нэрлэж заншсанаар) хийгүй барилдан их аваргыг өвдөг шороодуулан мэргэжлийн сүмод гуравдахь түрүүгээ авлаа. Тэрээр анх 2009 оны тавдугаар сарын тэмцээнд түрүүлсэн бол сүүлчийн хоёр түрүүгээ долдугаар сарын тэмцээнээс аваад байна. Яг жилийн өмнөх тэмцээнд мөн ялагдашгүй байсан билээ. Монгол бөхчүүдийн хэрхэн барилдсаныг сонирхуулья: Макүүчи зиндаа Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 14-1 Озэки барууны 2 Харүмафүжи Д.Бямбадорж 15-0 Озэки барууны 3 Какүрюү М.Ананд 9-6 Маэгашира зүүний 1 Кёкүтэнхо Н.Цэвэгням 2-13 Маэгашира барууны 6 Шёотэнро Д.Нямсүрэн 7-8 Маэгашира барууны 9 Токитэнкү А.Хүчитбаатар 9-6 Маэгашира зүүний 11 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-11 Жюүрёо зиндаа 3үүний 1 Асасэкирюү Б.Дашням 9-6 Барууны 1 Кёкүшюүхо Я.Эрдэнэбаатар 0-8-7 гэмтэлтэй Барууны 12 Ониараши Ө.Өнөржаргал 6-9 Зүүний 14 Таканойва А.Баасандорж 8-7 Макүшита зиндаа Зүүний 4 Араваши Э.Дөлгөөн 4-3 Барууны 5 Широнорюү Э.Одгэрэл 3-4 Барууны 6 Азүмарюү С.Тодбилэг 4-3 Зүүний 7 Кагамио Б.Нанжид 3-4 Барууны 13 Сейро А.Өнөболд 4-3 Зүүний 15 Вакамишёо Г.Ган-Эрдэнэ 3-4 Зүүний 16 Сакигаке Я.Баттүшиг 4-3 Барууны 28 Рюүонами Б.Баттөгс 2-5 Зүүний 37 Рюүо Э.Санчирболд 4-3 Зүүний 44 Аратоши В.Цэрэндорж 2-5 Барууны 48 Чиёошома 2-5 Г.Мөнхсайхан Барууны 49 Сэншёо Э.Баярбат 5-2 Зүүний 50 Тайка С.Шаравнямбуу 4-3 Санданмэ зиндаа Барууны 8 Тоорүгава Д.Ууганбаатар 4-3 Зүүний 13 Дайонами Б.Ууганбаяр 2-5 Жонидан зиндаа Барууны 66 Такакасүга Э.Энхманлай 6-1 Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин
hagi:
ok er xyn yamar baidagig xaruullaa
2012-07-23
Аварга болорой! Чи жинхэнэ монгол эр хун шу!
2012-07-22
Алтай:
баяр хүргэеэ
2012-07-22
AMA chi shvv! 70 70 70
2012-07-22