Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ЕНБД-тай уулзана
2012-07-23

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифайн манай улсад ирээд байгаа билээ. Түүнийг өнөөдөр 12.00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзна. Талиб Рифайныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх ХБНГУ-ын Берлин хотноо болсон “Ай Ти Би-2011” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс “Соёлын түнш” орноор оролцох үеэр Монгол Улсад айлчлахыг урьсан юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин