Инженерийн шийдэлтэй томоохон ажлын явцыг шалгав
2012-07-23

Гэр хорооллыг дулааны шугамд холбох, нүхэн гарц, гүүрийн засвар гээд Улаанбаатар хотноо өрнөж буй инженерийн шийдэл бүхий томоохон ажлуудын явцтай Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өнөөдөр танилцлаа. Тухайлбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 орчмын халаалтын зуухуудыг зогсоож, 600 айлын орон сууц, хоёр их дээд сургууль, 1200 оюутны дотуур байр зэргийг төвийн нэгдсэн халаалттай болгох ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Таван хэсэг газарт тавих шугамын зурвас руу сунгасан хашааг татуулахаас өөрөөр энд хүндрэл үүсээгүй, дулаан дамжуулах төвийн байр баригдаж дууссан, тоног төхөөрөмж суурилуулах ажил  нь удахгүй эхэлнэ. Нийтдээ дулаан дамжуулах 1,2 км шугам хоолой тавихаас 830 метрийг тавьжээ. Улаанбаатар хотын 3 дахь гүүрэн гарц болох, Их тойруу, Сансарын тунелийн зүүн уулзварын нүхэн гарцны ажлыг өнгөрсөн тав дахь өдрөөс эхэлсэн. 1957 онд баригдсанаасаа хойш дорвитой засвар хийгдээгүй 100 айлаас Сансар орох зам дахь Сэлбийн хос гүүрний их засварын ажил ид өрнөж байна. Анх өмнөд хөршийн барилгачид барьсан гүүрний хажуугаар сүүлд нь манайхан тавьсан 56 метр урт энэ хос гүүрийг буулгаж, тулгуур баганыг хүчитгэн, зорчих хэсгийг өргөтгөн шинэчлэх юм. Нэг талдаа хоёр эгнээ бүхий зорчих хэсэгтэй байсан бол гурван эгнээ болгох ба явган хүний зорчих хэсгийг ч нилээд өргөтгөнө. Одоогоор хос гүүрний баруун хэсгийг буулгаад байна. Гүүрэн доогуур дулааны шугам явсан учир түүнийг буулгаж байж тулгуур багананд хүчитгэсэн тулгуур хийх юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
xun ch tgd ooriin chaddag ajlaa xiix ni xamgiin zov songolt bdag yum bna do ix xot ch axadsan achaa bsan shu ooriigoo medreed zalxaj bga blgui de ternees bish zalxaagui bol yalaa gj kardanaa tataaad xotiin dargaas deesh axixgui bv gj de busad ni ix xurald garaad shadar,badar,ar xudarga said gd zondoo l ajil xj bna shu de
2012-07-23
ardchilsan nam zorigtoi hudlono shuu ene buugnuruliig taraaj uujuu taivan amidarmaar bna bidend gazar bol ug ni bgaa biz dee odoo oirhon blaa geed hereg alga 2 tsag tugjirch bna tegeed metro tavih ajilaa ehluul uguumur narantuul geh met tom zahuudiig nuulge nuulge
2012-07-23
зочинн:
ЗАМ АРАЙЧ ДЭНДЛЭЭ. ХАРИУЦЛАГА ГЭДЭГ ОЙЛГОЛТ АЛГА БОЛЖЭЭ. АСАР ИХ ХОХИРОЛ АРД ТҮМЭН АМСЧ БАЙНА. 1-рт түгжрэлд асар их цаг алдаж бүтээн байгуулалт зогсож байна. 2-рт Их хэмжээний бензин зарцуулж ард түмэн эзийн изасгаар хохирч байна. 3-рт нүхтэй энхэл донхол замаар машинууд эвдрэл амархан орж,авари осол олноор гарах болсон: ЭНЭ БҮГДЭД ХАРИУЦАХ ЭЗЭН ХАРИУДЛАГА ХҮЛЭЭХ НЭГЧ ХҮН ГАДАГГҮЙ НЬ ЗАМЫГ ТАМ БОЛГОСОН. ХАХУУЛЬ АВСАН БҮХНИЙГ ЗАРЛАХ ЁСТОЙ. ОДОО ХӨГЖЛИЙН ХУРДЫГ ЗАМ ДААХАА БОЛЬСОН БАЙНА.УДАХГҮЙ АЧААЛЛАА ДААХГҮЙ СТАНЦУУД ДОГОЛДВОЛ УЛС АРД ТҮМЭН ЗУТАРХАД ОЙРХОН БАЙГАА ШҮҮ.МАНААС ХАРИУЦЛАГА ТООЦОЖ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. ТИЙМГҮЙ Л ЮМ БОЛ ИДЭХИЙН ТУЛД ЯААРЧ БАЙГААТАЙ АГААР НЭГ ШҮҮ.
2012-07-23
зочин:
За даа Мөнхбаяр буцаад орон сууцны конторын даргаа хийсэн нь дээр биз дээ Юун хотын мэр хотын дарга чадахгүй байна Энэ замын түгжирэл , автомашин байтугай , явхан хүн явах зам талбайгүй болтол нь шахаад барьчихсан барилга хотыг хот биш болгоход гар бие хичээл зүтгэлээ чамгүй зориуллаа Газрын луйвар хийсэн ганц ч хэргийг шийдвэрлүүлж чадаагүй хулчигар ч эр бол доо
2012-07-23