Өмнөговь аймагт тандалт хийлээ
2010-12-15

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн нэлээд сумдад голомтлон гарсан. Шүлхий өвчний гаралт, тархалтад цагаан зээрийн шилжилт хөдөлгөөн нөлөөлж байгаа талаар ярих болсон. Ингээд Өмнөговийн зохих байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон Номгон, Баян-Овоо, Ханбогд, Манлай, Цогтцэций, Цогт-Овоо, Мандал-Овоо сумдын нутагт цагаан зээрийн шилжилт, хөдөлгөөнд тандалт хийжээ.

Цагаан зээрийн шилжилт хөдөлгөөнд тандалт хийх ажлын хэсэгт ХХААЖДҮГ-ын Мал эмнэлгийн албаны дарга Г.Мөнхчулуун, аймгийн МХГ-ын мал эмнэлгийн улсын байцаагч Б.Эрдэнэболд, ОБХ-ийн салааны захирагч тэргүүн ахмад Г.Батболд, ЦХ-ийн мэдээлэл хүлээн авагч цагдаа Б.Билгүүн нар явжээ. Тандалтыг энэ сарын 2-8-ны өдөр хүртэл хугацаанд дээрх сумдын нутаг дэвсгэрт хийсэн байна. Цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнд тандалт ажиглалтыг үргэлжлүүлэн хийж тогтмол мэдээлж ажиллахыг бүх шатны засаг дарга, малын эмч, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, байгаль орчны байцаагч нарт анхааруулан заавар зөвлөмж өгч ажиллажээ.

Ц.Батука

Shuud.mn
Сонин хачин