Лондоны олимпийн эргэн тойронд
2012-07-24

Английн хатан хаан 2012 оны зуны олимпод оролцож байгаа тамирчдынхаа зүтгэл, шургуу хөдөлмөрийг магтсан байна. Мөн Олимпийн наадмыг зохион явуулж буй хэрэг нь бидний үр хүүхэд болон ард иргэдэд урам зориг өгч байна хэмээн Олон улсын Олимпийн хорооны гишүүдийг Букингемийн ордонд хүлээж авах үеэрээ хэлжээ. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайдын төлөөлөгч Олимпийн үеэр хүндрэлтэй явдлуудтай зайлшгүй тулгарахаар байгааг мэдэгдсэн юм. Өөр бусад мэдээллүүдээс дурьдвал:
  • Дугуйчин Крис Хои наадмын нээлтийн арга хэмжээн дээр Их Британийн багийн тугийг барьж явахаар болжээ.
  • Баасан гаригт болох нээлтийн арга хэмжээнд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама оролцохыг Цагаан ордоноос мэдээлсэн байна.
  • Лондонгийн Олимпийн тосгонд 1972 оны Мюнхений олимпийн үеэр амиа алдсан 11 Израйлийн тамирчинг дурсан нэг минут чимээгүй зогссон байна.
  • Олимпийн наадам эхлэхийн өмнөх өдөр буюу пүрэв гаригт хэдэн мянган төрийн албаны ажилчид 24 цагийн ажил хаялт хийнэ.
Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин