31 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ
2011-10-24

Өнгөрсөн долоо хоногт Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч шадар ахмад Л.Цэрэндорж, шадар ахмад Ж.Жаргалсайхан, Гал түймрийн хяналтын туслах байцаагч дээд түрүүч А.Бакытхан нар 31 аж ахуйн нэгж байгууллагад гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, нийт 130 зөрчил илрүүлж, 28 зөрчлийг газар дээр нь арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 6, мэдэгдэл 10-ыг бичиж, 1 аж ахуйн нэгжийг 250.000 төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авч ажилласан. Мөн байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн хүсэлт мэдээллээр 6 удаа шуурхай шалгалт хийж ажилласан. Иймд Монгол Улсын “Галын аюулгүй байдлын тухай” хуулийн 15, 16 дугаар зүйл, “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 25-ын 1 дүгээр заалтуудыг хэрэгжүүлж албан байгууллага айл өрх бүр галын аюулгүй байдлыг хангах талаар дараахь шаардлага, зөвлөмжийг  биелүүлж  ажиллахыг анхааруулж  байна. Үүнд: -    Хог, хаягдлыг тусгай  төвлөрсөн цэгт зориулалтын байр, саванд асгаж  гэрээний дагуу  хугацаанд нь ачиж тээвэрлүүлж зайлуулах -               Үнс нурмыг ил задгай шатамхай хог хаягдалтай хамт асгахыг хориглох -               Хог хаягдлыг устгах зорилгоор ил задгай шатаахыг хориглох -               Цахилгаан угсралт ашиглалтын дүрмийг хэрэгжүүлж цахилгаан хүчдэлээс үүсвэрлэн гарах галын аюулаас сэрэмжил -               Пийшин зуух, яндангийн цонолтоос сэргийлэх, шаардлага хангахгүй пийшин зуух, янданг бүү ашигла -               Орон сууц, барилга байгууламж, гэр, хашаа хоорондын галын аюулгүйн  зай хэмжээг баримтал -                Шатах тэсрэх хий шингэн ашиглах, хадгалах, тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааг ханга -               Авто машины граж, тавиуланд галын аюулгүй байдлыг хангаж, хаалга гарцуудыг чөлөөтэй байлгаж  хоорондын зай хэмжээг баримтал -               Бага насны хүүхдийг асрах хүнгүй цоожтой орхихгүй байх -               Түймрийн аюултай улирал, хуурайшилтын үед ногоон бүсд зорчихгүй байх, түлсэн гал,  асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах -               Байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүр гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байхыг анхааруулжээ.
Shuud.mn
Сонин хачин
БНХАУ-аас барилгийн материал,хаалаг,цонх, жижиг дунд үилдвэрийн тоног төхөөөрөмж, цай хэвлэл, баглаа боодол гэх мэт таны хүссэн бүх нд зуучилна мөн бизнисийн хамтрагч олж өгнө Zuuchlal_hutuch@yahoo.com utas 98306334
2011-12-17
ene ontcgoi baidaliin gazariinxan shalgalt xiideg ene vnen yum uu 3-4 xorololiin 5erdene zaxiin urd baidag balgasan door mashin mash ixeer chixej vvdnees ene 20metriin zaid xoid xvnsnii zax n xogoo xayj shataaj baixad 5-6 jil xajuugaarna dugaa garaadal ybaad baix yum ed nar lab abilga abdag baixaa
2011-10-24