Өвөрхангайн АН-ын дарга мөнгө тараажээ
2012-07-22

Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга нь сөрөг хүчин болох МАН-ын төлөө гэсэн чин хүсэлтэй нэгэн байдаг аж. Буруу сэтгэлтэй даргынхаа буянаар Өвөрхангайн Ардчилсан нам шат шатны сонгуульд өөд уруугүй ялагдсаар байна. Саяхан болсон УИХ-ын сонгуульд  тус аймагт АН-аас дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар өвдөг шороодсон ч намынхаа даргын хүчээр ялагдсан ялагдалдаа итгэж өгөхгүй, сонгуулийн хууль зөрчсөн өрсөлдөгч нараа шүүхдээд байгаа билээ. Хоёр намын хооронд жороолон зоолсон энэхүү зальтай гайтай хүнийг Ц.Хишигсүрэн гэдэг бөгөөд аймгийнхаа нэгэн суманд нэхийний ченж байгаад хөлжиж, улс төр гэдэг малын арьс шир­нээс илүү ашигтай бизнес гэдгийг ухааран хэрэгжүүлж байгаа этгээд аж. 2004 оны УИХ-ын сон­гуулиар Өвөрхангай аймгийн Гучин-Уст сумын АН-ын менежерээр  ажил­­лаж байх үедээ МАХН-аас нэр дэвшигч Д.Суга­рын талд улаан цайм ажиллаж байгаад ба­ригд­сан юм билээ. Түү­ний хариуцсан газар бол­гон АН ялалт бай­гуулж бай­сангүй. Намаа ялагдуулаад зогсохгүй, өөрийнхөө суманд очиж нэр дэвшээд үнэмлэхүй ялагддаг түүнийг Өвөрхангайн АН-ынхан долоон жил орой дээрээ залсаар байна. Улс төрийн сонгуулиар ялагдал хүлээсэн намын удирдлагатай хариуц­лага тооцдог зарчим түүнд үйлчилсэнгүй. Намын жирийн гишүүд дэмжигчид түүнийг огцруулахыг хүссэн ч тухайн үеийн Манангийн засгийн үед тус аймгаас  сонгогдсон том гишүүний зааварчилгаар даргаараа оролдох зүрхтэн гарсангүй байсаар  2011 оны сүүлээр  олонх гишүүдийн дэмж­лэг­тэйгээр Т.Хасбаатарыг Өвөрхангай аймгийн АН-ын даргаар  тавьжээ. Нэлээн шургуу ажиллаж, аймгийн удидлагуудыг булхайг дэлгэж эхэлж байсан Т.Хасбаатар нэг ч жил бололгүй УИХ-д нэр дэв­шигч Г.Батхүү, Д.Зоригт на­раас орон нутгийн сонгуу­лийн хандив нэхээд аль ч үгүй болжээ. Т.Хасбаатарыг намын ги­шүүнээс хөөж туугаад бужиг­наж байх зуур Ц.Хишигсүрэн сиймхийг ашиглан Өвөрхан­гай аймгийн АН-ын дарга болчихов. Том хүний нөмөр нөөлөг УИХ-ын сонгуулийн өмнөхөн хүчтэй үйлчилж, мөнгө тараагаад дарга болчихсон байна. 100 гаруй гишүүнд 30 сая төгрөгийн авлига өгчээ. Түүний авлигын мөнгийг хэн гаргасан нь то­дор­хой байгаа аж. Өвөр­хангай аймгийн АН-ын олон мянган жирийн  ги­шүүд нэхийний ченж асан Ц.Хи­шигсүрэн­гээсээ салахын түүс болж байхад ийм тэнэг үйл явдал тус аймгийн АН-д болжээ. Орон нутгийн сонгууль удахгүй болно. 90 жил МАН-ын засаглал тус аймгийг толгойлж байгаа бөгөөд авлига хээл хахууль, төрийн хөрөнгөөс хумслан баяжих явдал хэрээс хэтэрсэн байна. Энэ удаагийн сонгуульд МАН-ын даалгавраар ажилладаг даргатай оролцвол ямархуу ялагдал хүлээнэ гэдгээ тус аймгийн АН-ын гишүүд дэмжигчид төсөөлж байгаа тул хоёр үзүүртэй зүү шиг хортой даргаасаа салахыг хүсч зөв шударга даргатай болохыг хүлээж байна. АН-ын мөрийн хөтөл­бө­рийг бүрэн төгс хэрэгжүү­лэхийн тулд орон нутгийн сонгуульд  ялах ёстой гэдгийг гишүүд дэмжигчид хэлж бай­на.
Shuud.mn
Сонин хачин