”Их хаанчлал”-ын эхлэл буюу анхны түрүү
2010-12-15

Билгийн тооллын XVII жарны "Сайтар болсон" хэмээх шар шороон луу жилийн сар шинийн баярын барилдаан бол ирээдүйн их аваргийн маань "их хаанчлал"-ын эхлэл буюу анх түрүүлсэн "бага наадам" байлаа. Б.Бат-Эрдэнэ аварга АХ-ын 64, 65 жилийн ойн баяр наадмаар шинээр улсын начин болсон О.Балжинням /улсын аварга/, улсын арслан Б.Ганбаатар нарын залуу хүчтэнийг өвдөг шороодуулж улсын заан цол хүртэж яюсан бол энэ "Сайтар болсон" хэмээх шар шороон луу жилийн сар шинийн баярын барилдаан "Бага наадам"-аар улсын заан цолтойдоо үзүүр түрүүнд үлдэх, үзүүр түрүү булаалдах даваануудад дээрх хоёр залуу хүчтэнгээ дараалан хаяж "Бага наадам"-ын дэвжээн дэх анхныхаа түрүүг авсан билээ. "Бага наадам"-ыг хоёр дахь удаагаа манлайлав Билгийн тооллын XVII жарны "Сайтар болсон" хэмээх шар шороон луу жилийн ардын төрийнхөө баяр наадмыг анх манлайлж улсын арслан цол хүртсэн залуу арслан Б.Бат-Эрдэнэ сар шинийн баяр "Бага наадам"-аар улсын заан Д.Баяраа, улсын арслан М.Мөнгөн, дархан аварга Х.Баянмөнх нарын хашир туршлагатай хүчтэнгүүдийг өвдөг шороодуулсаар хоёр дахь удаагаа түрүүлсэн билээ. XVII жарны анхны жил, "Сайтар болсон" хэмээх улаагчин гал туулай жилийн сар шинийн баяраар Д.Баяраа давж, тэр зуных нь наадмаар Б.Бат-Эрдэнэ давснаас хойш сар шинийн баяр, улсын баяр наадмаар дахин таарч барилдаагүй явсан хоёр залуу хүчтэн энэ жилийн сар шинийн баяраар тавын даваанд тунан барилдсан нь нэг ёсны шовхоо үзэх барилдаан болсон юм. "Бага наадам"-ыг гурав дахь удаагаа манлайлав......................................... Илүү ихийг ЭНД ДАРЖ уншина уу

Shuud.mn
Сонин хачин