Хятад нисгэгчгүй сансрын хөлөг хөөргөлөө
2011-10-25

Бүс нутагтаа төдийгүй дэлхийд хүчирхэг гүрэнд тооцогдох Дундад улс нисгэгчгүй сансрын хөлөг хөөргөлөө. Хятадаар Тиангонг-1 буюу орчуулбал “Тэнгэрийн ордон” хэмээх хөлгийг хөөргөсний дараа хэд хэдэн нисгэгчтэй хөлөг болон сансарт ажиллах судалгааны лаборатори ирэх 2 жилд багтааж хөөргөх юм. Хоёр сансрын хөлөг холбогдох процесс нь хамгийн хэцүү даалгаварт тооцогддог гэнэ. Учир нь Хятадууд анх удаа тойрог замд байгаа судалгааны хоёр хөлгийг холбох аж. Хэрэв амжилттай холбогдож чадвал 2020 он гэхэд сансрын том станцтай болно гэсэн зорилгодоо хүрэхэд томоохон алхам болно.  
Shuud.mn
Сонин хачин
Хятадууд хөгжлөөрөө дэлхийд №1 болох нь гарцаагүй боллоо.
2011-10-25