Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзлаа
2011-10-25

Их Британи Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзаж ярилцав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, төр, засгаас баримталж буй бодлогын асуудлаар мэдээлэл хийж,  Монгол-Британийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийн талаар зарим тодорхой санал тавив. Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Британийн улс төр, эдийн засгийн байдал, еврогийн зах зээлийн хямрал, түүний Британид үзүүлж буй нөлөө, зохицуулалт зэргийн талаар мэдээлэл хийж, Британи Улс нь худалдаа, санхүүгийн чухал төв төдийгүй, сансарын технологи, боловсруулах үйлдвэрлэлийн технологийн хувьд ч Европ болон дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд яваагаа нотлож, түүний тэргүүлж буй эвслийн Засгийн газар цаашид тогтвортой ажиллаж, улс орныхоо ирээдүйд чиглэсэн томоохон шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл хийв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Д.Камерон нар Монгол-Британийн харилцааг дараагийн жилүүдэд өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор худалдаа, санхүү, аж үйлдвэржүүлэлтийн чиглэлээр түлхүү хөгжүүлэх талаар санал солилцон ярилцав. Саяхан Лондон хотноо болж өнгөрсөн хоёр талын бизнесийн уулзалт амжилттай болсныг Ерөнхий сайд Д.Камерон тэмдэглэж, дараагийн жилүүдэд Монгол Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа нотолж, тухайлбал ирэх онд Британийн худалдаа, хөрөнгө оруулалтын Төрийн сайдыг Монгол Улсад айлчлуулахаар болсноо хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Д.Камерон нар ардчилал, хүний эрх, авлигатай тэмцэх талаар олон улсын тавцанд хамтран ажиллах, ялангуяа ардчиллын замд шинээр орж буй Хойд Африкийн улсуудад шилжилтийн үед нь хамтран дэмжлэг туслалцаа үзүүлэх, Монгол Улсын шилжилтийн үеийн туршлагаас хуваалцах талаар ярилцан тохиров. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж буйн хувьд энэ чиглэлээр идэвхитэй ажиллахад бэлэн байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нотлов. Британийн компаниуд гадаад улс орнуудад ажиллахдаа авилгын асуудалд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий авилгын эсрэг хатуу заалт бүхий хуулийг британийн тал амжилттай хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд Д.Камерон онцлон тэмдэглэж, авилгатай тэмцэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн баримталж буй байр суурь, үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Монгол Улсын шилжилтийн үеийн туршлагын талаар Ерөнхий сайд Д.Камерон ихээхэн сонирхон асууж байлаа. Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар уулзалтын үеэр мөн харилцан мэдээлэл, санал солилцов. Британийн Ерөнхий сайдын албан ёсны ордон- Даунинг стрийт 10-д болсон уг уулзалтад Монголын талаас Элчин сайд Б.Алтангэрэл, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Британийн Ерөнхий сайдын ажлын албаны болон Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны зарим албаны хүмүүс оролцов.
Shuud.mn
Сонин хачин
GG:
Дараах асуултуудыг Ерөнхийлөгч Элбэгдоржоос асууж байна. 1. МАХН-ын дарга Энхбаярыг баривчилсаны дараа Хятадын цэргийн эрхтэн монголд айлчилсан 2. Цайхоу Сюй гэгч энэ эрхэмийг та хүлээн авч уулзсан 3. Цайхоу Сюй гэгч энэ эрхэмийг ерөнхий сайд Сү. Батболд хүлээн авч уулзсан 4. Албан тушаалын зэрэг дэв болон олон улсын харилцааны ёс зүйгээр бол энэ хүн тантай болон ерөнхий сайдтай тус бүрчлэн уулзах шаардлага байхгүй байсан. Жишиж хэлэхэд Монголын батлан хамгаалах яамны нэг хэлтсийн дарга Хятадад очоод хятадын ерөнхийлөгчтэй шууд уулзахуу? 5. Тантай Цайхоу Сюй гэгч эрхэм уулзсан тэр орой МАХН-ын нарийн бичгийн дарга Удвалыг баривчлах шийдвэр гарсан Танд болон ерөнхий сайдад Тань Ми-ний талбайн аллагын туршлагыг хэрэглэхийг зөвлөсөн гэж ард иргэд үзэж байна. Энэ бүгдийн учрыг нийт ард иргэдэд тайлбарлах хэрэгтэй байна.
2012-05-12
уригдаж очвуу аль эсвэл саналаараа очив уу
2011-10-25