Эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд манай жүдоч Х.Цагаанбаатар Тайванийн жүдоч Ту Кай Вентэй дөнгөж сая барилдаж дууслаа.
Манай бөх өрсөлдөгч бөхөө 1 вазари үнэлгээгээр буулгаж авлаа.
Х.Цагаанбаатар дараагийн тойрогтоо Австрали болон Их Британийн жүдочдын аль ялсантай барилдах юм.
Манай бөх тэрхүү жүдочдын аль алийг олон улсын зэрэглэлтэй тэмцээнүүдэд ялж байсан туршлага бий.
Н.Өрнө