Лондоны XXX зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн мордсон тамирчдаа дэмжихээр манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж будант Альбионыг зорьсон билээ.
Олимпийн нээлтийн ёслолд дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож харагдах нь бахархал омогшил төрүүлэх мэт.
Ерөнхийлөгч маань тамирчидтайгаа уулзан амжилт хүсэхийн ялдамд Лондонд буй монголчуудтайгаа өнөөдөр уулзахаар болжээ.
Мөн тэрбээр Букингемийн ордонд болсон хүлээн авалтад гүнж Кейт Миддлтонтой уулзаж ярилцах үеэрээ зургаа татуулсан байна.
Н.Өрнө