Төрсөн өдрөөрөө зөвхөн ялалт
2012-07-30

Лондоны олимпийн наадам эхлээд гурав хонож байна.Энэ өдөр олимпийн наадамд оролцож байгаа 27 тамирчин, дасгалжуулагчийн төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Тэдний дунд нэлээд хэдэн тамирчин баярынхаа өдөр тэмцээнтэй таарч байгаа юм.  Тухайлбал, Египетийн тамирчин Хадиа Хосни, Болгарын Петья Неделчева, АНУ-ын Мей-Трийнор, Италийн Роберто Каммарелле, Их Британий Ричард Крүз, Германы Беньямин Клайбринк, Нидерланы Жероэн Морен нар байгаа. Тэд төрсөн өдрийнхөө бэлгэнд зөвхөн ялалт "захиалсан " биз ээ.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин