О.Баасанхүү: МАН гомдол гаргах ёсгүй
2012-07-30

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын листээр УИХ-д сонгогдоод буй хуульч О.Баасанхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хэдийгээр тангарагаа өргөх вэ?

-Манай “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдааны үеэр авсан мэдээллээр  нэр дэвшигч Ц.Цолмон бид хоёр   УИХ-ын чуулганы эхний хуралдаанаар  тангараг өргөхөөр болж байна. “Шударга ёс” эвслээс бид гурав  намын листээр сонгуульд нэр дэвшсэн учраас  намын удирдах зөвлөлийн байр суурийг сонсох ёстой. Цаашид  улс төрд ажиллах учраас  зөв жишиг тогтоох хэрэгтэй  гэдэг утгаараа хүлээлттэй байлаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд  дахин Үндсэн хуулийн цэцэд хандах болсон байна. Гомдол гаргасан тохиолдолд маргаан үүсэх боломжтой юу?

- Үндсэн  хуулийн Цэцийн өмнөөс  маргаан үүсэх, эсхүл үүсэхгүй гэсэн байр суурийг би хэлэх боломжгүй.  Хуульчийн  хувьд  Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах талаар зөвлөгөө өгч байсан. Сонгуулийн ерөнхий хороо  МАХН-ын гишүүдийн,  шүүхийн өмнөөс  шийдвэр гаргасанд бид гайхаж байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг  нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь  шүүгчийн өмнөөс  гаргасан шийдвэр  гэж үзэж байна. Энэ бол  улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт учраас эл үйлдлийг  зогсоох хүртэл хуулийн хүрээнд  бид тууштай тэмцэх бодолтой байна.

-Чуулганы үеэр МАН-ын гаргасан шийдвэрт ямар тайлбар хэлэх вэ?

-УИХ дахь МАН-ын зүгээс улс төрийн  соёлгүй загнасан. Учир нь хуралд орох эсэх асуудал МАН-ын үзэмжийн асуудал. Анхдугаар чуулган хууль ёсны юу,  үгүй юу гэдэгт МАН  өөрийн байр сууриа илэрхийлэх ёсгүй. Тухайн үед УИХ дахь  бүлгүүд байгуулагдаагүй байхад аливаа гаргасан шийдвэр өөрсдийнх нь байр суурь. Уг нь МАН хуралд оролцоод өөрсдийн  байр сууриа илэрхийлээд шаардлагатай гэж үзвэл хуралдааныг  орхиж гарч болно. Энэ тохиолдолд МАН хурал хаяж гарсан гэдэг утгаараа тус намыг  хүлээх үү, эсхүл хүлээхгүй юу гэсэн яриа байж болно. Гэтэл МАН анхдугаар чуулганд хэвийн оролцож  тангаргаа өргөсөн мөртлөө чуулганы үргэлжлэлд оролцохгүй гэж байгаа нь ойлгомжгүй. Тэгэхээр МАН гэдэг бол төрийн үйл ажиллагаанд шууд оролцох эрх мэдэлгүй. Харин МАН  гишүүдээрээ дамжуулж төрийн эрх мэдэлд оролцох үүрэгтэй. Иймд МАН чуулганы хуралдаанд өөрсдийн хүсэлтээр оролцоогүйн төлөө гомдол гаргах нь  утгаггүй юм.  Хуралд  оролцохгүй гэсэн мөртлөө  гомдол гаргаж байгаа нь буруу. Би хуульч хүнийнхээ хувьд  харахдаа тухайн үеийн хуралдааны үед  Ерөнхийлөгчийн байр суурь маш чухал байсан. Яагаад гэвэл анхдугаар чуулганыг хуралдуулах үүрэг нь Ерөнхийлөгчид бий. Тиймээс хуралд оролцохгүй байгаа эсхүл хурлаа зохион байгуулах гэж байгаа талуудад  чиглэл өгөх үүрэгтэй байсан гэж бодож байна.

Н.Түвшин

 
Shuud.mn
Сонин хачин
SOOKOO:
BITGII TENEGT, CHI UURUU ZULBASGA,GULCHGII
2012-09-08
ene teneg namaig udirdana geed bodoxoor mongoloos yavmaar sanagdaj baina. Daanch gazar shoroo ex nutagtaa xorogdoj bn. Ene tenegiig bi sai n medne. xyn ryy chig xarj ch chaddaggyi gulugnusun amisgaashtee. chamaig neg shileer chini nar xaruulax vii de Enxbayar ax chini.
2012-07-31
Enhbayariin hosnogiig sain dolooj ogson doo ene muu golog
2012-07-30
SOOKOO:
BITGII TENEGT, CHI UURUU ZULBASGA,GULCHGII
mangar batsaanuud yugaa meddeg yum bol doo
2012-07-30
N.Enxbayart: Ulsiin Ix Xurald orox Yos zui baixgui; Songuuliin erunxii xoroo, Tsetsiin shiidver xuchintei.
2012-07-30
Энэ бөөрөнхий хэлт л дутаад байсан юм яг
2012-07-30