Тасалбар дамласнаас үүдэн суудлууд хоосон байв
2012-07-31

Олимпийн наадмыг зохион байгуулагчид тоглолтын нийт 8,8 сая тасалбараас  найман хувийг ивээн тэтгэгч нарт, 75 хувийг олон нийтэд зарахаар болжээ. Мөн 12 хувийг нь Үндэсний олимпийн хороонд, таван хувийг Олон улсын олимпийн хороо болон хэвлэл мэдээллийнхэнд өгсөн байна. Харин Олон улсын олимпийн хорооноос бусад улсын олимпийн хороодод тараасан тасалбарууд хар зах дээр өндөр үнээр худалдагдах болсноос ихэнх тоглолт дээр үзэгчдийн суудал хоосонтой байжээ. VIP буюу өндөр үнэтэй, урдуур суудлууд бараг тэр чигтээ хоосон, харин хойгуурх суудлууд л эзэнтэй байжээ. Ийнхүү үнийн хөөрөгдөл болж, суудал хоосон байгаагаас гадныханд өгсөн тасалбарууд дамын наймаачдын гарт орсныг зохион байгуулагчид мэдсэн байна. Бямба гаригт цагдаа нар хилийн чанад руу илгээсэн тасалбаруудыг зарж байсан хорь гаруй хууль бус худалдаачдыг баривчилсан гэнэ. Энэ явдал нь эх орондоо зохиогдож буй олимпийг наадмыг зурагтаар үзэхээс өөр аргагүй болсон английн спортын фанатуудыг ихэд бухимдахад хүргэжээ. Дахин хоосон суудалтай байх ичгэвтэр байдал гаргахгүйн тулд сургуулийн сурагч, багш нарыг тэдгээр суудалд суулгасан байна. Ц.Мишээл  
Shuud.mn
Сонин хачин
Angli er n ijaaxan shudarga bus ardchillaas uxarch yavaa oron shy. Uls turiin boxir zavaand xutgaldsan. Resediv gemt xeregtnyydiig orognuulsan daraa ni barij ugch toxiroo xiideg boxir uls turtei gazar. tegeed shagiin bilet xyrtel garch baigaam da
2012-07-31