Орчин цагийн Ромео, Жульеттад поп дуучид тоглоно
2012-08-01

Төв аймгийн “Монгол туургатан” театрын тайзнаа “Хязгааргүй” моно опера жүжиг найруулан тавьж,  “Гэгээн Муза-2011” наадмын ихэнх шагналыг гардсан найруулагч Ч.Ганхуяг ээлжит бүтээлээ зэхэж явна. Улсын баяр наадмын арга хэмжээг найруулсан тэрбээр “Хязгааргүй” моно опера жүжгээ БНСУ-д тоглохоор төлөвлөсөн байна. Үүнээс гадна “Нохойн сүрэг”, “Ромео, Жульетта” зэрэг жүжгийн найруулагчаар ажиллахаар болжээ. “Ромео, Жульетта” мюзикл жүжгээрээ эрхэм найруулагч Францын Авинионы наадамд оролцох гэж буй гэнэ. Сонирхуулахад, олны анхаарлыг татаж буй энэхүү мюзикл жүжгийн гол дүрд “Asian shop” хамтлагийн ахлагч П.Бат-Ундрах болон ШШГЕГ-ын дуучин, “Классик Жем” хамтлагийн гишүүн Б.Отгончимэг нар тоглох юм байна. Р.Есүй
Shuud.mn
Сонин хачин