Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд өнөөдөр барилдана. Тэрбээр эхний тойрогтоо Тайландын Теерават Хомклинтэй учраа таарчээ. Тус жинд 30 жүдоч өрсөлдөх юм. Түүний барилдаан монголын цагаар 17.00 цагт эхэлнэ. Хоёр дахь олимпдоо оролцож байгаа олимпийн аварга маань 2003 оноос жүдо бөхөөр хичээллэсэн юм. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал, 2006 оны Зүүн Азийн аваргын хүрэл, 2007 оны Азийн аваргын мөнгө, 2008 оны Азийн аваргын хүрэл, 2008 оны олимпийн аварга, 2011 оны Азийн аваргын хүрэл медаль хүртэж байжээ.
Д.Цэцэг