Нийт 58 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ
2012-08-02

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зорилгоор энэ аргыг хэрэглэдэг. Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд нийт 58 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк нийт худалдан авах захиалгын 32.5 сая ам.долларыг 1349.00 төгрөгийн хаалтын ханшаар биелүүлсэн байна. Мөн юанийн дуудлага худалдаагаар юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 23 сая юанийг 211.90 төгрөгийн хаалтын ханштайгаар худалжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин