Жемма Гиббонс алтан медалийн төлөө барилдах болов
2012-08-02

Манай жүдоч П.Лхамдэгдийг ялсан Их Британийн жүдоч Жемма Гиббонс Дэлхийн аварга Францын Одри Чеумеотой барилдаж яллаа. Жүдо бөхийн төрөлд англичууд ийнхүү анх удаа алтан медалийн төлөө барилдах боллоо. Одоо алтан медалийн төлөөх барилдаанд тэрбээр АНУ-ын жүдоч дэлхийн аваргын алт, хүрэл медальт Кэйла Харрисонтой барилдах юм. Жемма Гиббонс үнэхээр битүү бөх байжээ. Медалийн тааварт огтохон ч байгаагүй, олон улсын тэмцээнүүдэд томоохон амжилт үзүүлээгүй Жемма Гиббонс үнэхээр гайхалтай барилдаж, нутгийн дэвжээ ч түүнийг түшлээ. Хүрэл медалийн төлөө сая ялагдсан Францын Одри Чеумо Унгарын Абигел Жүтэй, Голландын Маринде Веркерк Бразилын Мэира Агуэртой барилдана. Н.Өрнө          
Shuud.mn
Сонин хачин