БНАСАУ НҮБ-с хүнсний тусламж хүсчээ
2012-08-03

Өнгөрсөн сард болсон үерийн дараа БНАСАУ яаралтай хүнсний тусламж хүссэн тухай НҮБ мэдэгдлээ. Пхеньян дахь НҮБ-ийн алба хохирлын хэмжээг тогтоохоор үерт өртсөн газруудад очсоны эцэст яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай гэдгийг хэлсэн юм. Хойд Солонгосын үндэсний хэвлэлийн мэдээлснээр багадаа 119 хүн нас барж, хэдэн арван мянган хүн орон гэргүй үлдсэн байна. Дэд бүтэц болон фермийн газрууд гамшигт өртсөн нь угаас хоол хүнсний дутагдалтай уг оронд хүндээр нөлөөлжээ. Гамшигт хамгийн их өртсөн газруудад Зүүн Пхёнан аймгийн Сончон муж, Анжу хот, мөн Канвон аймгийн Чоннае муж багтаж байна. Зарим олон улсын тусламжийн байгууллагууд хандив цуглуулж эхэлсэн байна. Пүрэв гаригт Улаан загалмайн байгууллага 300 мянга гаруй ам.долларыг үерийн хохирогчдод зориулан цуглуулахаа мэдэгдсэн юм. НҮБ-ийн өнгөрсөн сард гаргасан тайланд 24 сая хүн амтай БНАСАУ-ын гуравны хоёр нь хүнсний хомсдолд орсон гэнэ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
muugii:
MAI SALAAVCH AV !!!.tsumiin bumbug hiih bolhooroo mungu gargachaad hoolgui bolhooroo mungu guidag hen yum ter zevsegee zaraad hool avch id tui MAI !!!
2012-11-06
ulaan buudai vgeh heregtei
2012-10-19
зовох цагт нөхрийн чанар бид тусламж өгөх хэрэгтэй байна даа монголчуудаа
2012-08-03
ulaan buudai vgeh heregtei