Лондоны олимпод буудлагын төрөлд онч мэргэнээ сорьж байгаа манай тамирчин Нянтайн Баяраа дөнгөж сая эрэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны хэвтээ дасгалд өрсөлдлөө. Тэрээр 60 сум тавьснаас нийт 588 оноо авч энэ төрөлд өрсөлдсөн 50 тамирчнаас 40 дүгээр байрт жагслаа. Ингэснээрээ манай тамирчин шигшээ тэмцээнд оролцох боломжгүй боллоо.
Д.Цэцэг