Улаанбаатарт 29-31 хэм дулаан байна
2012-08-04

2012 оны 08 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр үүлэрхэг бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулсаар 20-25 градус, Алтайн өвөр говь, Орхон Сэлэнгийн сав газар болон говийн нутгаар 32-37 градус, баруун зүгийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 29-31 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

 

Shuud.mn
Сонин хачин