Монголд цэвэр усны шинэ төсөл хэрэгжүүлэх ажилд оролцохоор ирсэн Нидерландын загвар өмсөгч Юфки Штурм хөдөө орон нутгаар аялж буй.
Улаан загалмайн нийгэмлэгийн урилгаар айлчилсан модель бүсгүй усны одоогийн нөхцөл байдалтай танилцахын сацуу хөдөөгийн амьдралын тухай баримтат кино хийх гэнэ.
Түүнтэй хамт мэргэжлийн хүрээний хүмүүс, мисс Ч.Содтуяа нар ажиллаж байгаа аж. 15 настайгаасаа загвар өмсч эхэлсэн Нидерландын модель маань “Victoriа's secret” -ийн гэрээт загвар өмсөгчөөр гурван жил ажиллаж байжээ.
Үүгээр ч зогсохгүй “Chistian Dior”, “Giorgia Armani”, “Chanel”, “Dolce&Gabannа” гэх мэт дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн нүүр царай болсон байна.
Тэрбээр усны төслийн хажуугаар дэлхийн загварын ертөнцөд Ази моделиуд цахиур хагалах болсонтой холбогдуулан Монголын загвар өмсөгчдийг судлах төлөвлөгөөтэй яваа гэнэ.
Р.Есүй
Уншиж байна |