Зарим автобусны чиглэлд өөрчлөлт оров
2012-08-04

Байгалийн түүхийн музейн өмнөх уулзварыг өчигдрөөс эхлэн хааж авто замын шинэчлэлтийн ажил хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 11 чиглэлд дараах өөрчлөлт орж байна. Энэ өөрчлөлт энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм. М:5 “Баянхошуу-МУБИС”, М:8“Яармаг-МУБИС”, М:11“Нисэх-МУБИС”, М:55 “Баянмонгол хороолол-Бага тойруу”, М:35 “Улаанхуаран – Тэнгис к/т – Мах импекс”, ХО:“Налайх-10 шар байр-Вокзал” чиглэлүүдийн автобуснууд зүүнээс баруун чиглэлд МУИС зогсоолоос Их сургуулийн болон Бага тойруугийн гудамжаар дамжин “Зоос гоёл”-ын уулзварт хүрч үндсэн чиглэлд орж явна. Харин  М:6а “Өнөр хороолол-Халдвартын эмнэлэг” М:10 “Сансар хороолол-3,4-р хороолол”, М:15 “Баруун салаа- МУИС -БЗД-ийн 6-р хороо”, М:21 “Халдвартын эмнэлэг- 3,4-р хороолол”, М:26 “СХД-ийн 26-р хороо -Их наран - МУБИС”, М:35 “Улаанхуаран-Тэнгис к/т-Мах импекс” чиглэлүүдийн автобуснууд баруунаас зүүн чиглэлд явахдаа “Зоос гоёл”-ын уулзвараас Бага тойруугийн гудамжаар дамжин явж МУИС-ын уулзвар хүрч үндсэн чиглэлээр явна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Тэнэг гарууд бүх замаа зэрэг хаагаад хаячих юм. Хэсэг хэсгээр нь хааж байгаад чанартайхан шиг ажил хийгээд, дараагийнхруугаа шилжээд явахгүй, эргүү амьтад. Одоо хөдөө, зуслангаас хүмүүс ирнэ. Хичээл эхлэх гэж байна. Хөл хөдөлгөөн бүр л нэмэгдэнэдээ.
2012-08-05
zochin:
Chanargui zassanaas ogt zasahgui baildaa. Tegehiin bol munguu hemnene. Tegeed buur yavj bolohgui bolohoor ni ter munguuruu bur musun shine zam tavichihgui yu.
2012-08-04
R.Munguntuul:
Zam zasvarin ajlig hamgin gol n chanartai l hiih heregtei bnda
2012-08-04
Зочин:
Жилийн жилд л хотын хөдөлгөөн ихэсдэг үер зам засвар нь эхлэх юм аа. Үүнийгээ эртхэн хийж болдоггүй л юм байхдаа.
2012-08-04