Арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарна
2011-10-25

ХХААХҮ яам, МАШБҮ холбоо, "Мишээл групп" ХХК хамтран "Арьс ширэн бүтээгдэхүүн 2011” үзэсгэлэн худалдааг энэ сарын 27-31-ны хороонд зохион байгуулах гэж байна. Арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 90 гаруй компани хувь хүмүүс хамрагдаж байгаа юм. Тус үзэсгэлэнд арьс ширэн эдлэлээс гадна үйлдвэрийн шинэ технологи, шинэ загвар болон бусад зүйлийг ард түмэнд дэлгэн харуулж, бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр худалдан авах боломж нээлттэй байх аж. Үзэсгэлэнд 80-90 хувь нь арьс ширэн бүтээгдэхүүн бусад нь ноос ноолуур болон тоног төхөөрөмж, түүхийн эд тавигдах юм.
Shuud.mn
Сонин хачин
Хуухдийн хурганы арьсаар хийсэн олгий зардаг газар байгаа болов уу
2011-10-25