Уртын дуучин А.Түмэн-Өлзий: Хэзээ, хаана, ямар байхаа сайн мэддэг байх ёстой
2012-08-06

 Уртын дуучин А.Түмэн-Өлзий “Сэтгэлийн толь” нэртэй гурав дахь бие даасан цомгоо худалдаанд гаргалаа. Нэг хэсэг чуулгад харьяалагдаж явсан ч өдгөө чөлөөт уран бүтээлч болсон дуучин бүсгүй  ээлжит цомгоо гаргасан даруйдаа бие даасан тоглолтоор үзэгч сонсогчиддоо бэлэг барихаар зэхсэн гэнэ. Оюутан ахуй үедээ дуулсан “Сэтэрт тал” хэмээх дуу нь түүнийг олонд таниулсан учраас А.Түмэн-Өлзий поп болон уртын дуутай ойролцоо уран бүтээл хийж эхэлсэн гэдэг. Ингээд түүний ярилцлагыг уншигчиддаа хүргэе. -Анхны бие даасан цомгоо хэзээ гаргасан юм бэ? -Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандахтай цуг хамтарсан уран бүтээлээрээ цомог гаргаж байсан. Үүний дараа зөвхөн өөрийнхөө уран бүтээлүүдээс бүрдсэн анхны бие даасан цомгоо гаргасан даа. Өнгөрсөн сар шинийн баяраар хуучны хит дуунуудаас бүрдсэн кино концерт хийж, үзэгч сонсогчиддоо хүргэсэн юм. Тэр дуунуудаараа сая “Сэтгэлийн толь” нэртэй гурав дахь бие цомгоо гаргалаа. Сүүлийн үед уран бүтээлчид маань хуучны дуунуудыг нэлээд түлхүү дуулах болж. Тиймээс би хүн болгоны мэддэг дуу гэхээсээ илүүтэйгээр хуучны мартагдах шахсан юмуу ганц хоёрхон  дуулагдаад өнгөрсөн уран бүтээлүүдийг судлан байж сонголтоо хийсэн. Ийм болохоор хүн болгоны мэддэггүй, бараг шахуу мартагдсан дуунуудыг дуулахыг хичээж байна. Энэ цомог маань маш сайхан бүтээл болсон. -Бие дааж уран бүтээл хийхэд санхүүгийн хувьд ч хүндрэлтэй. Ямар нэгэн ивээн тэтгэх байгууллага бий юу, аль эсвэл? -Уран бүтээлийг минь мэддэг, дэмждэг олон хүн бий. Ер нь, уран бүтээлийнхээ санхүүг 100 хувь өөрийнхөө халааснаас  гаргана гэж байхгүй шүү дээ. Яагаад гэвэл, нэг дуу гаргах гэж ямар их хөдөлмөр, хөрөнгө хүч, цаг хугацаа зарцуулдаг болохыг ихэнх хүмүүс мэдэж байгаа биз. Тэгэхээр клип, кино концерт хийх, цомог гаргахад юу болох нь тодорхой. Харин энэ бүх асуудалд тусалж дэмждэг ах эгч нар маань байдагт баярлаж явдаг юм. Тэдний ач тусыг хариулж, өөрийнхөө чадах чинээгээр тэр сайхан сэтгэлийнх нь хариуг барих юмсан гэж хүсч, хичээж явдаг. -Яагаад заавал уртын дуучин болсон юм бэ? -Манай аав ээж хоёр Хөвсгөлөөс гаралтай улс. Харин би Завхан аймагт төрсөн. Урлагийн сургуулийг хөгжимчин мэргэжлээр төгссөн ч гэлээ, дуу хууртай амьдралаа холбосон түүхтэй. Уртын дуучин болсон шалтгааныг минь олон хүн асууж сонирхдог л доо. Энэ урлаг хүнийг маш сайн хүмүүжүүлдэг. Уртын дуу дуулснаар маш их зүйлийг мэдэрч, амьдралын олон өнгийг олж хардаг. Тухайлбал, би уртын дуу дуулахаасаа өмнө огт өөр Түмэн-Өлзий байсан бол, уртын дуу сурч дуулж эхэлснээс хойш маш их өөрчлөгдсөн гэж боддог юм. Уртын дуучин бол хүн болгоны эзэмшээд байж чадахааргүй агуу мэргэжил шүү дээ. Уртын дууг монголын сонгодог урлаг гэж хүртэл ярьдаг юм билээ. Дэлхийд уртын дуу, морин хуураараа монголчууд бид үргэлж гайхуулдаг. Тийм учраас уртын дууг сурахад тун  хэцүү, бас дээр нь маш их хичээл зүтгэл хэрэгтэй байдгийг сайн мэдэрсэн. Ер нь, уртын дуу дуулснаар хүн маш их тайтгарлыг олж авдаг юм байна. Тэр тайтгарал дундаас өөрийгөө олж мэдэрдэг гэх үү дээ. Цөөн үгээр тайлбарлахад ийм л байна даа. -Уртын дуучид маань хамтлаг байгуулж, олон төрлийн чиглэлээр тоглох болж. Энэ тал дээр ямархуу бодолтой явдаг вэ? -Би уран бүтээлээ ганцхан уртын дуугаар дагнаж хийхгүй байгаа ч гэлээ, энэ тал дээр дорвитой зүйл хийнэ гэж бодож явдаг. Ирэх сарын 13-нд анхны бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийхээр товлож, бэлтгэл ажилдаа бараг орчихсон байгаа. Хэрэв төлөвлөсөн ажлуудаа амжуулж чадвал уртын дуугаар цомог гаргах бодол ч бий. Яг хийнэ гэж хэлж чадахгүй ч гэсэн, дотроо бодож төлөвлөсөн болохоор боломж олдвол зүтгэнэ дээ. -Тоглолт, арга хэмжээнд хэр зэрэг уригдаж байна вэ? -Өө, зөндөө урилга ирдэг. Уран бүтээлчид маань хэсэг хугацаанд тоглолт хийхээ завсарласан бол, одоо урин дулаан цаг ирсэн учраас бүгд л хөдөлгөөнд орлоо. Тиймээс миний хувьд зав чөлөөгүй ажиллаж, янз бүрийн л тоглолтод оролцож явна. -Цаашид хийх шинэ уран бүтээлүүдийнхээ талаар яриач? -Завхан нутгаас минь төрсөн олон сайхан мундаг уран бүтээлч бий. Гавьяат жүжигчин, дуучин У.Далантай ахтай би хамтарч дуулж байлаа. Одоо бас шинэ уран бүтээлээ хамтарч хийх гээд явж байгаа. Ер нь, цаашид уран бүтээлүүдээ цаг алдахгүйгээр гаргаж, миний дууг сонсох дуртай үзэгч сонсогчдоо баярлуулна гэж хэлмээр байна. -Уртын дуунаас өөр чиглэлээр дуулах бодол байгаа байх. Тоглолтоос бусад үед бол поп дуучин шиг л харагдаж байна? -Уран бүтээлийн тал дээр ямар нэгэн стильд баригдахыг хүсдэггүй. Түмэн-Өлзий гэдэг хүний хоолойны цар хүрээ хэр хэмжээнд хүрэх нь вэ, тэр хүртэл би өөрийнхөө уран бүтээлийг чадлынхаа хэрээр хийж, үзэгч түмэнд хүргэхийг хүсдэг. Зөвхөн уртын дуу, нийтийн дуугаар бус поп чиглэлийн уран бүтээл ч бас туурвиж байгаа. Миний уран бүтээлийг сонсдог хүмүүс ерөнхийдөө сайн мэдэх байх. Би өөрөө хөгжимчин хүн учраас ур чадвар, мэдлэг туршлага минь олон төрлөөр уран бүтээл хийхэд маш их дөхөм болдог. Дуу дуулах ур чадвар, хувьсах чанар хөгжимчин хүнд илүү их заяасан байдаг юм. Тэгэхээр олон төрлийн дууг дуулах жаахан ч гэсэн авьяастай юм болов уу гэж өөрийгөө боддог. Түүнээс би олон төрлийн дуу дуулах чадвартай гэж хэлж чадахгүй. Хувь хүнээс гадна уран бүтээлийн тал дээр ч даруу занг эрхэмлэж явдаг гэх үү дээ. “Би ийм мундаг чадалтай дуучин” гэж цээжээ дэлдэж үзээгүй. Чанартай, сайн уран бүтээлээ хүргэхийг зорьдог учраас үзэгч түмэн маань маш сайхнаар хүлээж авдаг байх. -Хувцаслалтын тал дээр уран бүтээлийн имиж гаргасан уу, аль эсвэл? -Би мэргэжлийн чиг хандлагатай уран бүтээл хийхийг хүсдэг. Төрийн хүндэтгэлийн тоглолт, хүлээн авалт, томоохон арга хэмжээнд маш их оролцдог учраас элдэв төрлийн стиль сонгохгүй гэсэн үг. Тиймээс мэргэжлийн хэмжээний чиг хандлагыг барьж явдаг. Энэ бол миний байр суурь. Олон янзын чиг шугам руу яваад байвал цаашдаа юу ч биш болж хувирна шүү дээ. Хувцаслалтын тухайд гэвэл, уран бүтээлийн тоглолтоос хамаарч янз бүрийн загвартай гоёл бий. Хамгийн гол нь хэзээ, хаана, юугаар гоёх вэ гэдгээ л хамгийн сайн мэдэх ёстой гэж боддог юм. -Залуу уран бүтээлчид аль нэг чуулгад орж, мэдлэгээ ахиулахыг хичээдэг. Харин таны хувьд, чөлөөт уран бүтээлч болно гэдэг нэлээд зориг шаардсан шийдвэр байх? -Тийм ээ. Ер нь ямар нэгэн байгууллагад харьяалагдах нь байх ёстой зүйл л дээ. Чөлөөт уран бүтээлч хүмүүсийн хувьд, хийж бүтээхийг хүссэн зүйлээ цагт баригдахгүйгээр дуртай үедээ зохицуулах боломжтой гэдгээрээ давуу талтай. Нөгөө талаар гэвэл, ямар нэгэн чуулгад харьяалагдаж ажиллах нь бидэнд маш их хэрэгтэй. Тиймээс цаашид хоёр гурван жилийн дараа аль нэг байгууллагад орж, уран бүтээлийнхээ хажуугаар давхар ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо миний өмнө төлөвлөгөөт ажил маш их байгаа учраас энэ бүхний дараа чуулгад орно гэж бодож байна. Р.Мөнгөн    
Shuud.mn
Сонин хачин
toroo:
nudend dulaahan l ohin bsan. muulaad bga yumnuud ehiigee,ohin duugee ingej eldweer heluulwel shan sanagdahgui l bh daa..uran buteeliin amjilt khusiy.
2015-06-09
Зулаа:
Тэнэг хүүхэн. Энийг харахаар ой гутаад байна. Ийм хачин юмны мэдээлэлийг битгий оруулж байгаач.
2013-08-23
Сайханаа:
Юун гонжин юм бичээд байгаа нинжанууд вэ? Би фэн нь байна аа.
2013-08-23
Алтантуяа:
энэ өдрийн мэнд бүх дуунууд, бас клипнүүд чин таалагддаг. үнэхээр гоё хоолойтой бүсгүй шүү амжилт хүсэе.
2013-08-14
haha:
shan hoolootoi duuchin duu duulahad zaawal hotiinh bh albagvi chi duuchin bolj chadku sht aaw eejes zayasan awyas chamd bhgvi chinii hoolo ungahtai adil bga bi itgeltei bna
2013-02-27
Сүхээ:
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ ах нь чамаар бахархаж байнаа чи монголийн ард түмний хайрлаж хүндэтгэж байх бүсгүй нь байгаарай чамд итгэж байнаа. Чиний зорилго маш зөв байнаа чамд маш их ирээдүй байгаа шүү. Үргэж гэгээлэг дуу дуулж бас гэгээлэг клип хийлгэж байгаарай. чиний хоолой улам сайхан болж байгаа шүү. Уртын дуу чиний хамгийн зөв зам шүү. Чамаас дандаа төгс төгөлдөр уран бүтээл гарна гэдэгт найдаж байнаа. Үргэлж өөрөөрөө байгаарай.
2013-01-17
huurhun urtiin duuchin baina
2012-12-12
kkkkkkkkkkk:
ene poz hiigeed zogsoj bgaa zurgii ni har daaa shoroon deeer dur tsarailaaad hun huneeer hoorhon gej heluuleh geed bj bgaag ni iiim huuhen hooorhon bdguimaaa muu hezeee ch hotjihgui hogiin zolbin haltar
2012-12-04
haha:
shan hoolootoi duuchin duu duulahad zaawal hotiinh bh albagvi chi duuchin bolj chadku sht aaw eejes zayasan awyas chamd bhgvi chinii hoolo ungahtai adil bga bi itgeltei bna
hun:
tsoodliin hulan en 2 unen yum uzeegui ni ilt haragddg ter hilan efirt shil beelii zuune ene erguu bolson boloogui yum omschood tengtej ognooo odoo ene bj bgaa zurgii ni l har ter otgonjargal gej goyo tasarhai urlaguuun huuhneees ene erguu yum suraasia
2012-12-04
HUN:
YADAJ BHAD ENE NEEH OORIGOO SHN GEJ BODDOG YUM SHIG BGAAN HUJAAGIIN OVORT OROH GEJ BGAAA HOGIIN SHULAMIIN TSARAI GARGACHAAAD MAL HARVAAS MONGONII BOOLON TSARAIT
2012-12-04
hun:
ENE ERGUU SHII YANGUUNII YANHAN SHIG NEEH NYALUUN AAILGUI DUULDAG , BI UNHEEER ENE MANGAR HUUHNIIS SONSHOOR DOTR MUUHAI ORGIDODG
2012-12-04
Bodwol chi ataarhaj uhdeg bololtoi.yag uhlee shde chi hahaha.
2012-10-27
Jamba:
Ta nar nereee unen ataarhuu amitad ymaa.zailuul ta nariig hench Tooj site d bichehgui shdee.orovdmoor gunigtai amitad.
2012-10-27
zchin:
ene huuhniig setgets gedii sh te medrel muutai zailuul tumen udaa uuriiguu surtchlaad ch ahihgui yumdaa odoo boliuul yasiin hen ch toohgui bna sh te haltar guluguu chamaig
2012-08-27
Bodwol chi ataarhaj uhdeg bololtoi.yag uhlee shde chi hahaha.
tumruu:
bi zavhand nutgiin hun. chamaar baharhaj, bas hairlaj hundeldeg. tsaashda ulam hicheegeerei. saihan duuldag shu, togloltiig n zaaval uznee...
2012-08-19
ulmaa:
shal teneg hav haltar hirnee ih zantai teneg huuhen bna lee bas mungund nugusgui namhan har huuhen l bna lee chaaavaaas shunal ihedvel...
2012-08-16