Марафоны тамирчид жилд 10-15 пүүз элээдэг
2012-08-06

Лондоны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн өчигдөр болж өнгөрсөн. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн Л.Отгонбаяр оролцсон. Тэрээр хэдийгээр дээгүүр байр эзэлж чадаагүй ч, 42 км замыг туулж барианд орж чадсан. Марафон зайн гүйлтийн талаар эртний Элиний жанжин Маельтиад "Грекчүүд Марафон гэдэг газар яллаа" гэсэн мэдээг хүргэхээр Филипидеса гэдэг залууг явуулахад, тэрээр 42 км 195 м замыг туулж Афинд хүрээд "Бид яллаа. Та нар баярлагтун" гэж хэлээд нас баржээ. Тэрнээс хойш энэ залуугийн хүндэтгэлд зориулж марафон зайны гүйлт гэж нэрлэх болсон гэдэг. Сонирхуулахад, энэ төрлөөр хичээллэдэг тамирчид жилд 10-15 пүүз элээдэг байна. Харин үнийн хувьд манай тамирчид нэг пүүзэнд 300 мянга орчим төгрөг зарцуулдаг гэнэ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин